БНСУ-ын “Seventeen” хамтлаг АНУ-ын телевизийн шоунд оролцоно

Дэлхий дахинд
umaahan
Унших: 1 мин
00
legacy:Умаахан зураг/1220/K pop.jpg

K-pop хөвгүүдийн хамтлаг болох "Seventeen" ирэх сард "The Ellen DeGeneres Show"-нд анх удаа оролцоно гэж мэдээлэв.

Тодруулбал, тус хамтлаг ирэх Пүрэв гарагт АНУ-ын алдартай өдрийн инээдмийн ток шоунд оролцож, гурав дахь студийн цомог болох "An Ode"-ийн гол сингл болох "HIT" дуугаа тоглохоор төлөвлөж байна гэж Pledis Entertainment мэдээллээ.

2019 онд гарсан "An Ode" цомог нь АНУ-ын Billboard World Albums чартад долдугаар байранд оржээ.

Хойд Америкийн зах зээлд алдартай BTS, SuperM, Monsta X зэрэг хэд хэдэн K-pop хамтлагууд "The Ellen DeGeneres Show"-д оролцсон ч Seventeen хамтлаг оролцож үзээгүй байсан юм.

Харин 13 гишүүнтэй тус хамтлаг "Жеймс Кордентэй хийсэн хожимдсон шоу", "Келли Кларксоны шоу" зэрэг Америкийн алдартай хэд хэдэн шоунд оролцсож байсан удаатай.

С.Сувдансондор