Төгрөгийн хадгаламж 2.5 их наяд төгрөгөөр нэмэгджээ

Хоосон
umaahan
Унших: 1 мин
10
legacy:Умаахан зураг/1220/төгрөг.jpg

Төгрөгийн хадгаламж энэ оны 11 дүгээр сарын эцэст 14.9 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 46.1 (0.3 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 2.5 (20.1 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ.

Төгрөгийн хадгаламжийн 88.7 хувь (13.3 их наяд төгрөг) нь иргэдийн, 11.3 хувь (1.7 их наяд төгрөг) нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж аж.

Валютын хадгаламж 4.1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 81.5 (2 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэж, харин өмнөх оны мөн үеийнхээс 707.8 (14.8 хувь) тэрбум төгрөгөөр багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.