Д.Тогтохсүрэн: Ковидын хуулийг сунгаснаар ипотекийн зээл төлөлтийг дахин 6 сараар хойшлуулж болно

Эдийн засаг
TurbatУнших: 1 мин
10
legacy:post/12.01/NewFolder/ипотек.jpg

Цар тахлын хуулийг 6 сараар сунгахыг МАН-ын бүлэг дэмжсэн. Ингэснээр ипотекийн зээл төлөлтийг дахин 6 сараар хойшлуулах боломжтой болж байна. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Ковидын хуулинд ипотекийн зээлтэй холбоотой нэг заалт бий. Тодруулбал, ипотекийн зээл төлөлтийн хугацааг сунгах, хойшлуулах зэрэг арга хэмжээнүүд бий. Ковидын хуулийг сунгах учир энэ заалт ч мөн хэрэгжээд явна" гэлээ.