Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
121 жолооч согтуу жолоо барьж, 262 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
00

Энэ сарын 20-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 2077 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1679, хулгайтай холбоотой 10, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 150, гэмт хэргийн шинжтэй 94 мэдээлэл бүртгэгдсэн байна.
Автомашин согтуу жолоодсон 121, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 165, хүний биед халдсан 96, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 90, эрүүлжүүлэх байранд хоносон 262, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 109 тохиолдол гарчээ.
С.Сувдансондор



