Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
111 жолооч согтуу жолоо барьж, 246 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
10

Энэ сарын 21-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1965 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1634, хулгайтай холбоотой 22, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 164, гэмт хэргийн шинжтэй 75 мэдээлэл бүртгэгдсэн байна.
Автомашин согтуу жолоодсон 111, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 137, хүний биед халдсан 55, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 96, эрүүлжүүлэх байранд хоносон 246, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 76 тохиолдол гарчээ.
С.Сувдансондор



