Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ЗГ: Гадаадаас ирж буй иргэн бүрийг 3 хоног тусгаарлана
00

Омикрон хувилбар дэлхийн 90 гаруй улс оронд тархаад байна. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар гадаад улсаас ирж буй иргэдийг бүгдийг нь гурван хоногийн хугацаанд тусгаарлах зөвлөмжийг ЭМЯ, ХӨСҮТ-өөс гаргасныг Ерөнхий сайд дэмжиж, нарийвчилсан зохион байгуулалт журмыг боловсруулахыг УОК-д үүрэг болгожээ. Манай улс өнөөдрийг хүртэл омикрон хувилбар голомтлон тархаж буй нэр бүхий 11 улсаас ирсэн иргэдийг арван хоногийн хугацаанд тусгаарлаж байсан юм.



