Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ЭМЯ: 191 тохиолдол бүртгэгдэж, нэг иргэн нас баржээ
00

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 191 иргэн коронавирусээр халдварласан нь батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлын долоо нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол 97 нь Улаанбаатар хотод, 87 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас нэг хүн нас баржээ.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
Хөнгөн-75
Хүндэвтэр-1017
Хүнд-267
Маш хүнд-34 хүн байна.



