Хоршоологчдыг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 5 сек
10
legacy:10.23/зураг11 - 2021-12-24T143440.701.jpg

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, хоршооллын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд шагнал, одон, медалиар шагналаа.

-ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:

Хоршоолол, ахуй үйлчилгээний салбарыг хөгжүүлэх, салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох болон стандарт боловсруулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монголын үйлдвэрлэлийн хоршооллын төв холбооны ерөнхийлөгч Чүлтэмсүрэнгийн Алтангаяа;

-ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР:

Хоршооллын хөдөлгөөнийг идэвхжүүлэх, хоршоодын эгнээг өргөжүүлэх, эдийн засгийн чадавхыг сайжруулах, хоршооны сургалтыг орон даяар удаа дараа амжилттай зохион байгуулж залуучуудыг сургаж дадлагажуулах зэргээр хөдөө аж ахуй, хоршооллын салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны зөвлөх Дүлзэнгийн Батмөнхийг шагналаа.

Мөн хоршооллын салбарыг хөгжүүлэх, иргэдийг ажлын байраар хангах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, хамтын хөдөлмөрийн үр өгөөжийг дээшлүүлэх, нийгмийн баялаг бүтээхэд бодитой хувь нэмэр оруулж, улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө идэвх, санаачилгатай ажиллаж байгаа хоршоологчдыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд шагнал, одон, медаль хүртсэн хүмүүст болон гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь сайн сайхныг хүсэв.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • W
    William

    Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би Макс эмнэлэгт бөөрөө зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны эцэст бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Макс эмнэлэгтэй танилцуулдаг гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 600,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд биднийг ирэхээс өмнө хагас төлбөрийг нь төлнө гэж надад мэдэгдэв. Хагалгааных нь төлөө тэд надад хагалгааны дараа тэр даруй үлдэгдэл мөнгийг нь өгч, маш эрүүл, амьдралдаа сэтгэл хангалуун байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө нь хамгаалалт юм. Зөв газраа хайж буй хүмүүст Бөөрөө зарж, эрүүл мэндээ хадгалахын тулд та эмнэлэгтэй холбогдож болно [drmax.hospital@gmail.com] Өөрт байхгүй зүйлээ авахын тулд өөрт байгаа зүйлээ дахин ашиглаад, эрүүл саруул хэвээрээ байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө бол хамгаалалт юм. [drmax.hospital@gmail.com]