Эмгэнэл

Нийгэм
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин 10 сек
20
legacy:post/12.01/NewFolder/269757291_892035561457757_419606041990818838_n.jpeg

МОНГОЛ УЛСЫН ӨСӨХ ИДЭР, ӨРНӨН ДЭЛГЭРЭХ, УЛАМ НЭМЭХ НАЧИН ЭРДЭНЭБИЛЭГИЙН ЭНХБАТ /1984-2021/

Монгол Улсын хүчит начин Эрдэнэбилэгийн Энхбат тэнгэрт дэвшиж, Монгол бөхийн ертөнцөд хүнд гарз тохиолоо.

Тэрбээр Булган аймгийн Могод суманд 1984 онд төрсөн, хулгана жилтэй бөгөөд бага балчир наснаас бөхийн спортыг сонирхон хичээллэж, 2005 онд төрөлх Булган аймгийнхаа баяр наадамд түрүүлсэн нь түүний амжилтын гараа байжээ.

Улмаар 2009 оны улсын их баяр наадамд тав даван шөвгөрч “Улсын начин” цол хүртсэн бөгөөд үүнээс хойш 2012, 2013, 2019 оны баяр наадмуудад дахин гурван удаа, нийт дөрвөн удаа төрийн их баяр наадамдаа шөвгөрсөн өсөх идэр, өрнөн дэлгэрэх, улам нэмэх чимэгтэй манлай начин, алдартай бөх байлаа. Мөн тэрээр улсынхаа их баяр наадамд таван удаа дөрөв давж шөвгийн даваанд хүч сорьсон, заал танхимын томоохон барилдаанд олон удаа түрүүлж, үзүүрлэсэн шилдэг начин билээ. Түүнчлэн самбо, жүдо бөхийн шигшээ багт шалгаран, улс, тив дэлхийн тэмцээнд амжилттай оролцсон олон улсын хэмжээний мастер цолтой шилдэг тамирчин байв.

Уран барилдаант начин Э.Энхбат хутгах, хөмрөх, хавирах, тохох, тонгорох, мордох зэрэг олон мэхийг даалгахаас гадна хүний мэхийг хариулах гоц чадвартай, мэдрэмж өндөртэй бөх байлаа.

Талийгаачийн гэгээн дүр төрх, даруу төлөв зан чанар, Монгол бөхийн түүхэнд үзүүлсэн гарамгай амжилт бид бүхний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхдүүд, аав ээж, ахан дүүс, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

tenx-hd
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • B
    BOLD

    Um mani bad me xym. Mongoldoo ergej Bux bolj turuurei

  • З
    Зочин

    Өвчнөөр бус зуурдаар Найдангийн лаларт ийнхүү амь насаа хорлууллаа.Эрт цагт худгийн ёроолд байгаа усыг цангасан үхэрт бүү харуул гэж ухаант өвгөд минь хуцалддаг байжээ тээр дор байгаа худгийн ёроолд байгаа усыг үнэрлэсэн хөөрхий үхэр хэлээ унжуулан зүтгэсээр байгаад унаж үхээд гай лай болдог байжээ.Энэхүү цангасан үхэр юм үзэж нүд тайлаагүй хүүхэн үзээгүй нэг муу нусан таг жорлонгийн суултуурыг бид өөрсдөө ийм болгожээ энэ гөлгөр далчгар хархүүг бид өөрсдөө шоронгийн шуумар банди болголоо хайран сайхан залуучууд начин минь бидэндээ эргэж төрөөрэй ум мааний бадмэ хум умаахан базар гүрвүү бадма сэдийхан