Нийслэлийн захиргааг Яармаг руу нүүлгэж байна

Нийгэм
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
10
legacy:post/12.01/NewFolder/269883763_4776186929091712_8784274708576710836_n.jpeg

Энэ оны арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө Нийслэлийн захиргааг Яармаг дахь шинэ байр руу нүүх чиглэлийг Засгийн газраас өгсөн байдаг. Энэ дагуу нүүлгэх ажлыг өнөөдөр хийж байгаа аж.

Нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой хөрөнгийг энэ жилийн төсвийн тодотголд суулгасан байна.

"Хөрөнгийн зарцуулалттай холбоотой асуудлууд төлөвлөгдөж байна. Нүүлгэн шилжүүлэх байгууллагууд болон орох зохион байгуулалттай холбоотой асуудлуудыг удахгүй танилцуулна" гэж НЗДТГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд мэдээлсэн байдаг.