Өнөөдөр нийслэлд 6000 иргэнийг дархлаажуулна

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Vaktsin/006A7635.jpg

2021 оны 12 дугаар сарын 26-нд Улаанбаатар хотод 169 суурин, 11 түр цэгт 182 багийн 830 эмч, ажилтан ажиллаж, 6000 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.

Томоохон зах, худалдааны төвд 11 түр цэг ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 10.00-20.00 цаг хүртэл ажиллана.