15 машины эд зүйлийг эвдсэн 16 настай хоёр хүүхдийг баривчилжээ

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
10
legacy:2026/01/noimagecopy.jpg

Урд шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны ... байрны зүүн талд автозамын 1 дүгээр эгнээнд байрлуулсан 15 автомашины толь, дугуй зэрэг эд зүйлсэд халдаж гэмтээсэн тухай дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.

Тээврийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагч нар шуурхай шалгаж хэргийг 2005 онд төрсөн А, Т нар үйлдсэнийг илрүүлэн СБД-ийн цагдаагийн 2-р хэлтэст шалгалтын ажиллагааг явуулж байна.