ТАНИЛЦ: Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

COVID-19
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Vaktsin/006A7635.jpg

Өнөөдөр /2021.12.27/ Улаанбаатар хотод 171 суурин, 10 түр цэгт 183 багийн 847 эмч, ажилтан ажиллаж, 6000 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Томоохон зах, худалдааны төвд 10 түр цэг ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана.

Жирэмсний 14-36 долоо хоногтой жирэмсэн эмэгтэйчүүд КОВИД-19 халдварын эсрэг вакцинд хамрагдах ёстой. Хөхүүл эмэгтэйчүүд КОВИД-19-ийн халдвар авсан ч хүүхдээ үргэлжлүүлэн хөхүүлэх хэрэгтэй. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.