ЭМЯ: 83 хүнээс халдвар илэрч, зөөвөрлөгдсөн 6 тохиолдол батлагдлаа

COVID-19
umaahan
Унших: 1 мин
00
legacy:эрүүл мэнд яам.jpg

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 83 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 57 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 20 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн зөөвөрлөгдсөн 6 тохиолдол батлагджээ. Халдварын улмаас нас барсан нэг тохиолдол сүүлийн 24 цагт бүртгэгдсэн байна.

Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:

-Хөнгөн 716

-Хүндэвтэр 952

-Хүнд 242

-Нэн хүнд 31 байна.

Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 4447 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 1941 иргэн байна. Үүний 109 нь жирэмсэн, 298 хүүхэд байна.