Монгол Улсын хүн амын гуравны нэг нь ядуу

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
10
legacy:2025/11/sin.jpg

Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банктай хамтран 2002 оноос ядуурлыг хэмжих арга зүйг боловсруулах, тооцоолол хийх чиглэлд ажиллаж ирсэн бөгөөд хоёр жил тутамд ядуурлын статистикийг танилцуулдаг. 2018 онд ядуурлын түвшин 28.4 хувьтай байсан бол 2020 онд 27.8 хувьтай болж буурчээ.

Улсын хэмжээнд ядуурал 0.6 хувь буурсан бол нийслэлийн хэмжээнд ядуурлын түвшин 26.5, орон нутагт 30.5 хувьтай байна. Нийт ядуу хүн амын 43.5 хувь нь Улаанбаатар хотод, 20.4 хувь нь аймгийн төвд, 36.1 хувь нь сумын төв болон хөдөө амьдарч байгаа бөгөөд нийт 903.4 мянган хүн ядуу амьдарч байна. 2018 онтой харьцуулахад өрхийн орлогод эзлэх тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ 35 хувь өссөн нь ядуурлын эсрэг эерэг нөлөө үзүүлсэн байна. Хөдөлмөр эрхлэлтийн орлогын өсөлт нь ядууурлын эсрэг жин дарсан үзүүлэлт болохгүй байна гэлээ.

legacy:Умаахан зураг/1227/1228/дан дан.jpg
tenx-hd
Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ү
    Үнэн

    Статистикийн мэдээ дандаа худал гардаг болсон. Тухайн эрх баригчдын захиалгаар үнэнийг нуун дарагдуулдаг. Дундаж цалин 1.5 сая төгрөг, ядуурал 30 хувь гэх мэтээр залдаг. Үнэндээ Монголчуудын 70 хувь нь ядуу. НҮБ-ийн тооцоогоор өдөрт 2 доллараас доош орлоготой хүнийг ядуу гэж үздэг. Энэ нь 3 ам бүлтэй нэг өрх сарын орлого 540 мянгаас доош бол ядуу айл гэсэн үг. Тэгэхээр өнөөдөр Монголд олон хүүхэдтэй, өрх толгойлсон ээж, тэтгэвэр, группын тэтгэмжээр амьдардаг өрхүүд ихэнх нь 450 мянгаас доош орлоготой бөгөөд ард түмний ихэнх нь эд нар байгаа.