Баярын өдрүүдэд эмнэлгүүд 10.00-15.00 цагийн хооронд ажиллана

Нийгэм
Deegii
Унших: 1 мин
00
legacy:нэгдүгээр эмнэлэг/249217291_281411160513509_5469221764314560801_n.jpg

Нийслэлийн эмнэлгүүд 2022 оны нэгдүгээр сарын 1, 2-ны нийтийн амралтын өдрүүдэд ажиллах хуваарийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргалаа.

Дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн мэс засал, гэмтэл, дотор, хүүхэд, шүдний кабинет болон Өрхийн эрүүл мэндийн төв бүрд жижүүр эмч, сувилагч 10:00-15:00 цагийн хооронд, Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвд хоёр кабинет 9:00-15:00 цагийн хооронд тус тус бэлэн байдалд ажиллахыг НЭМГ-аас мэдээллээ.