ЗГ: Замын-Үүд дэх богино тээврийг нэгдсэн зохион байгуулалтад оруулна

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Zasgiin gazar medeelel/233943636_210130411046365_735042934362301614_n.jpg

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 12 дугаар сарын 31-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Коронавируст халдварын хариу арга хэмжээг эрчимжүүлэх, “Омикрон” хувилбараас урьчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах, Монгол Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн автозамын боомтын улсын хилийн шугам дахь чингэлэг солилцох талбайгаас Замын-Үүд дэх гаалийн хяналтын талбай хүртлэх чингэлэг тээвэрлэлтийн үйл ажиллагаа, үнийн өсөлтийг тогтворжуулах хүрээнд нөөцийн махны хэмжээг нэмэгдүүлэхэд шаардагдах нийт 8.6 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.

Замын-Үүд дэх дундын бүсээс тээвэр логистикийн талбай хүртэл богино тээврийг нэгдсэн зохион байгуулалтад оруулах, түүнд шаардагдах зарим санхүүжилтийг шийдвэрлэсэн байна.