Д.Сумъяабазар: Үндэсний хөрөнгө оруулалтын банк нийгмийн даатгал болон ЭМД-ын өрийг бүрэн төлж дуусгалаа

Хоосон
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
30
legacy:Sumyabazar/285721.jpg

​Хотын даргын хувь эзэмшиж байсан Үндэсний хөрөнгө оруулалтын банк төрийн 116.2 тэрбум төгрөгийг байршуулж байсан. Ингэхдээ эрсдэлтэй банкны жагсаалтад орсон нь иргэдийн айдсыг төрүүлж байв. Улмаар төрийн мөнгийг байршуулж, дампууруулж, Капитал банкны түүхийг давтах нь хэмээн иргэд ихээхэн шүүмжилсэн. Тэгвэл уг асуудалд Хотын дарга Д.Сумъяабазар "Би хэлсэндээ хүрнэ. Он гарахаас өмнө Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгал, "Эрдэнэс Тавантолгой" компанийн төлбөрүүдийг үе шаттайгаар төлүүлнэ" хэмээн хэлж байсан бол үүнийгээ төлж барагдуулжээ.

Тэрбээр цахим хуудаснаа "Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хамт олон НД болон ЭМД-н эх үүсвэрийн хүү торгуулийн хамт хуваарийн дагуу бүрэн төлбөр хийж дуусгажээ.Хэлсэн ярьсандаа байж чадсан Nibank-ний удирдлагууд банкирууддаа талархал илэрхийлье ээ" хэмээжээ.

Сануулахад, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт "Эрсдэлтэй гэж хэлэгдээд байгаа хоёр банк нь Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банк юм. Үндэсний хөрөнгө оруулалтын банк дээр 116.2 тэрбум төгрөг, Чингис хаан банк дээр 198.5 тэрбум төгрөг нийтдээ 314.7 тэрбум төгрөг байршиж байна" хэмээж байв.

legacy:Sumyabazar/Capture.JPG

​

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • R
    Rush Qin

    Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой. Амь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.

  • З
    Зочин

    Яанаа, Аса энэ хоёр гуйлгачин юугаараа төлөх вэ дээ. Хотын төсвөөс л хулгайлж төлөө биз. Өмнө нь өрөө төлж байгаагүй хүн албан тушаалд очихоороо л төлж гэнэ. Гийгүүлж дээ.