Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ЭМЯ: 226 халдварын тохиолдол бүртгэгдэж нэг хүн нас баржээ
00

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 226 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 163 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 56 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн зөөвөрлөгдсөн 7 тохиолдол бүртгэгджээ. Халдварын улмаас нэг хүн нас баржээ.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 641
-Хүндэвтэр 1117
-Хүнд 185
-Нэн хүнд 25 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 3371 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 1968 иргэн байна. Үүнээс 101 нь жирэмсэн, 280 хүүхэд байна.



