ЭМЯ: 138 тохиолдол батлагдаж, нас баралт бүртгэгдээгүй

COVID-19
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:eruul mendiin yam/514541.jpg

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 138 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 97 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 30 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн зөөвөрлөгдсөн 11 тохиолдол бүртгэгджээ. Нас баралт бүртгэгдээгүй.

Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:

-Хөнгөн 707

-Хүндэвтэр 1157

-Хүнд 161

-Нэн хүнд 24 байна.

Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 3427 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 2049 иргэн байна. Үүнээс 76 нь жирэмсэн, 248 хүүхэд байна.