ЭМЯ: 585 тохиолдол шинээр батлагдаж, 3 хүн энджээ

COVID-19
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:zagasaa/123/эмя, шинжилгээ, PCR.jpg

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 585 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 385 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 196 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн зөөвөрлөгдсөн 4 тохиолдол бүртгэгджээ. Ковид19-ийн улмаас гурван хүн энджээ.

Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:

-Хөнгөн 667

-Хүндэвтэр 1577

-Хүнд 208

-Нэн хүнд 22 байна.

Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 4046 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 2474 иргэн байна. Үүнээс 136 нь жирэмсэн, 287 хүүхэд байна.