Казахстаны Засгийн газар огцорлоо

Дэлхий дахинд
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
10
legacy:548433.jpg

Шингэрүүлсэн нефтийн хийн үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаалын дараа засгийн газар хоёр долоо хоногийн хугацаатай онц байдал зарласнаас хойш хэдэн цагийн дараа Засгийн газар огцорч байгаагаа зарлалаа. Жагсагчид Засгийн газрыг огцрохыг шаардсан юм.
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Засгийн газрын огцрох саналыг хүлээж авлаа. Мөн Токаев Алихан Смаиловыг Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилсон гэж Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээллээ.

Токаев Засгийн газраа огцруулж буйгаа зарлахдаа мөн 180 хоногийн хугацаанд шингэрүүлсэн нефтийн хийн үнийг түр зохицуулалтаар хянах болсон талаар мэдэгджээ.

Онц байдал зарласны дагуу өглөөний 07.00 цаг хүртэл хөл хорио тогтоон, хөдөлгөөнийг хязгаарлаж, олон нийтийн цугларалт хийхийг хориглоно.

Эх сурвалж: dw.com

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    ЗОЧИН

    Манай сурвалжлагч сэтгүүлч нар жоохон ч гэсэн мэдлэгээ дээшлүүлэх шаардлагатай байна. Гадаад хэлний мэдлэгээ дээшлүүл. Улс төрийн мэдлэг бүр огт байхгүй. Шатахууны үнээс засгийн газар огцроогүй . Энэ бол тригер. Шалтгаан нь гүнзгий .Гадны сайтуудыг уншаачээ. Судлаачдын үгийг сонсоочээ.. Өглөө жагсаал дарагдсан гээд байсан. Одоо болохоор хам хум юм бичээд.