Хойд Солонгос далай руу “үл мэдэгдэх пуужин“ хөөргөв

Дэлхий дахинд
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:kimm.jpg

Хойд Солонгос Улс үл мэдэгдэх пуужинг далай руу хөөргөсөн талаар Өмнөд Солонгосын Штабын дарга нарын нэгдсэн хорооноос мэдэгдэв. Пуужин хөөргөх талаар анх мэдээлсэн Японы эргийн хамгаалалтын газраас энэ нь баллистик пуужин байж болзошгүй гэж мэдэгдсэн ч одоогоор ямар нэгэн баталгаа өгөөгүй байна.

НҮБ-аас баллистик болон цөмийн зэвсгийн туршилт хийхийг хориглодог юм.

"Өмнөд Солонгос болон АНУ-ын тагнуулын алба нарийвчилсан мэдээллийг судалж байна" гэж Өмнөд Солонгосын Штабын дарга нарын нэгдсэн хорооны мэдэгдэлд дурджээ.

Эх сурвалж: BBC