Б.Содномдаржаа: Би Ц.Элбэгдоржид гомдож байна

Бусад
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
10
legacy:814122.jpg

С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэргээр зургаан жил хоригдсон Б.Содномдаржаа Үндэсний шуудан сонинд ярилцлага өгчээ. Тэрбээр ярилцлагын үеэрээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид гомдож явдаг талаараа дурджээ.

Тэрбээр "Ц.Элбэгдорж хэдэн жилийн өмнө ярилцлага өгснийг үзсэн. “Би цаазын ялыг байхгүй болгосон. Чимгээ, Содномдаржаа хоёр баярлах ёстой” гэж ярьсан байсан. Энэ хүн тэгж ярих ёсгүй байхгүй юу. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн шүү дээ. Би Ц.Элбэгдоржид гомдож байна. Муухай байна. Гэм зэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд, ингэж ярьж болохгүй" хэмээн ярилцлагын үеэрээ хэлсэн байна.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Намайг л хүн хэлмэгдүүлсэн бол би хувийн тооцоо хийж түүнийг алах байсан. Нэг жишээ хэлье. Хэдэн жилийн өмнө Оросын Башкираас Испани руу 200 хүүхдүүд амрахаар онгоцоор зорчиж яваад Швейцарийн нутгийн дээгүүр Францын шуудангийн онгоцтой мөргөлдөж бүгд амиа алдсан. Уг олон улсын ослын шүүх хурал болж, Швейцарийн агаарын зохицуулагч нэгэн залуу ажлын хариуцлага алдсанаас болсон гэж үзээд ажлаас нь халсан байдаг. Гэтэл уг онгоцонд явсан эхнэр, хоёр охиноо алдсан аав маш их гашуудаж, улмаар Башкираас Швейцарьт очиж, уг ослын буруутай залууг хутгалж алаад баригдсан юм.