“Дубай, Тайланд, Турк руу аяласан иргэдээс маш их зөөвөрлөгдсөн тохиолдол батлагдаж байна“

COVID-19
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:HOSUT Bilegtsaihan/246412336_898328827479801_2527336493628673161_n.jpg

Халдварт өвчин судлалын Үндэсний төвөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан коронавируст халдварын нөхцөл байдал, гуравдугаар тунгийн талаар мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр "Хилийн тандалтын арга хэмжээг арваннэгдүгээр сарын 27-ноос эрчимжүүлж эхэлсэн. Арваннэгдүгээр сарын 27-ноос өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 106 нислэгээр 10 мянга гаруй зорчигч ирсэн. Эдгээр зорчигчоос 199 зөөвөрлөгдсөн тохиолдол батлагдсан.

Зөөвөрлөгдсөн ирж буй тохиолдлын 92 нь Туркээс, Тайландаас 29, АНУ-аас 25, БНСУ-аас 12, Дубайгаас 11 илэрсэн. Дубай болон Тайланд, Туркээс ирж буй бүлэг аяллын багаас маш олон зөөвөрлөгдсөн тохиолдол илэрч байна. 106 нислэгээс 59 нислэгт зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээд байна" гэв.