“Халдвар илэрсэн иргэдийн 60 хувьд нь халуурах, жихүүдэс хүрэх шинж тэмдэг илэрсэн“

COVID-19
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:ads/тусгаарлах ба.jpg

Монгол Улсад омикрон хувилбарын 12 тохиолдол батлагдсан талаар ХӨСҮТ-өөс албан ёсоор мэдээллээ. Тэгвэл өнөөдрийн ЭМЯ-ны мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан халдварын шинж тэмдгийн талаарх мэдээллийг хүргэсэн юм. Тэрбээр "Суданаас ирсэн 244 энхийг сахиулагчаас гурван удаагийн шинжилгээгээр 231-д нь Covid-19 илэрсэн. Эмнэлзүйн шинж тэмдгийг тандахад хоолой хөндүүрлэх 64 хувь, хамар битүүрэх 61 хувь, халуурах жихүүдэс хүрэх шинж тэмдэг 60 хувьд нь илэрчээ" гэлээ.