Нийслэлийн хүн амын 0.25 хувь нь IV тунд хамрагджээ

COVID-19
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Vaktsin/006A7635.jpg

Өчигдөр /2021.01.09/ нийслэлийн хэмжээнд I тунд 19, II тунд 26, III тунд 625, IV тунд 681 нийт 1351 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.0 хувь, II тунгийн хамралт 71.8 хувь, III тунгийн хамралт 48.6 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 0.25 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 3000 (25.2 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68372 (76.9 хувь), 16-17 насны 26947 (79.5 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад байгаа талаар албаныхан мэдээллээ.

Өнөөдөр /2021.01.10/ Улаанбаатар хотод 160 суурин цэгт 161 багийн 754 эмч, ажилтан ажиллаж, 4800 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.