Уилл Смит “Алтан бөмбөрцөг“-ийн эзэн боллоо

Дэлхий дахинд
Deegii
Унших: 1 мин
00
legacy:will smith/will-smith1.jpg

Америкийн жүжигчин Уилл Смит “Драм киноны шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд “Алтан бөмбөрцөг” хүртсэн талаар наадмыг зохион байгуулагчид твиттер хуудсандаа мэдээлжээ.

Тэрбээр "Ричард хаан" (King Richard, 2021) кинонд бүтээсэн дүрээрээ уг шагналыг хүртсэн байна.

Наадмыг зохион байгуулагч болох Холливудын гадаад хэвлэлийн холбоо (HFPA) нэр хүндэд нь асуудал үүссэн тул энэ жил 79 дэх удаагийн шагнал гардуулах ёслолыг шууд дамжуулахгүй байхаар шийдвэрлээд байгаа билээ.

Учир нь 2021 оны хоёрдугаар сард “Los Angeles Times” сонинд шүүгчдийн бүрэлдэхүүнд өнгөт арьстнуудын нэг ч төлөөлөл байхгүй байгаа талаар мэдээлсний дараа тус холбоо шинжээчдийн хүрээнийхэн болон кино урлагийн салбарын төлөөлөгчдийн шүүмжлэлд өртсөн байна.