Т.Баярхүү: Омикрон хувилбарын оргил үе II сард таарч, өдөрт 18-20 мянган тохиолдол бүртгэгдэнэ

COVID-19
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:UOK/Bayarkhuu UOK.jpg

Улсын онцгой комисс цаг үеийн асуудлаар хуралдлаа. Хуралдаанаар коронавируст халдварын омикрон хувилбар Монгол Улсад бүртгэгдсэн талаар болон бусад асуудлыг хэлэлцсэн юм. УОК-оос гаргасан шийдвэрийг танилцуулахаар албаныхан мэдээлэл /2022.01.10/ хийлээ.

Энэ үеэр УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Омикрон хувилбарын буюу халдварын дөрөв дэх давлагаа эхэлж байна. Судлаачдын тооцооллоор нэгдүгээр сарын сүүл, хоёрдугаар сарын 10-ны орчимд халдварын оргил үе тохиолдоно. Оргил үедээ өдөрт 18-20 мянган халдварын тохиолдол бүртгэгдэнэ гэх тооцоолол байна. Нэмэлт тун маш өндөр үр дүнтэй байгааг олон улсын судалгаанууд харуулж байгаа" гэв.