“Манай улсад 2.8 сая тун вакцины нөөц байгаа“

COVID-19
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:UOK/uok.jpg
legacy:UOK/221193489_1024266274811347_5343375786501249950_n.jpg

Улсын онцгой комисс цаг үеийн асуудлаар хуралдлаа. Хуралдаанаар коронавируст халдварын омикрон хувилбар Монгол Улсад бүртгэгдсэн талаар болон бусад асуудлыг хэлэлцсэн юм. УОК-оос гаргасан шийдвэрийг танилцуулахаар албаныхан мэдээлэл /2022.01.10/ хийлээ.

Энэ үеэр вакцины нөөц болон дархлаажуулалтын цэгүүд хангалттай байгаа эсэхийг тодруулсан сэтгүүлчийн асуултад УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Дархлаажуулалтын цэгүүд хангалттай ажиллаж байгаа. Манай улсад 2.8 сая тун вакцины нөөц бий. Хүүхдийн вакцины талаар мэргэжлийн байгууллагууд судалж байгаа" гэлээ.