УОК: Тусгаарлалтын байранд алдаа гаргасан албан тушаалтнуудын асуудлыг хэлэлцсэн

COVID-19
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:UOK/byarhuu.jpg

Улсын онцгой комисс цаг үеийн асуудлаар хуралдлаа. УОК-оос гаргасан шийдвэрийг танилцуулахаар албаныхан мэдээлэл /2022.01.10/ хийсэн юм. Мэдээллийн үеэр албаныхан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Тусгаарлалтын байранд алдаа гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудлыг УОК-ын хурлаар авч хэлэлцсэн үү?

-УОК-ын нарийн бичгийн дарга Т.БАЯРХҮҮ: Зохион байгуулалттай холбоотой алдаа дутагдал гаргасан, УОК-оос өгсөн үүрэг даалгаварын хэрэгжилтийг хангаагүй зарим албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудлыг өнөөдрийн УОК-ын хурлаар авч хэлэлцсэн. Тодорхой шийдвэр эцэслэн гарсаны дараагаар зарим албан тушаалтнуудын нэрийг ярьсан нь зөв байх.