Дулааны шугамын худгаас эрэгтэй хүний цогцос олджээ

Бусад
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:obeg/зураг11 (72).jpg

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн есдүгээр хорооны “Задгай”-д Дулааны шугамын худагт эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлага нэгдүгээр сарын 10-ны өдрийн 16:40 цагт бүртгэгджээ.

Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход гурав орчим метрийн гүнтэй дулааны шугамын худагт нэр, хаяг болон бусад мэдээлэл нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцос байсныг гаргаж тус дүүрэг дэхь Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.