Нүүрс ачиж явсан ачааны автомашины бүхээг шатаж байсныг унтраажээ

Бусад
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:гол ус, завьс эргүүл/IMG_8769.JPG

Дундговь аймгийн Баянжаргалан сумын Энгэр-Ус багийн “Холбоо толгой” гэдэг газар /Говьсүмбэр аймгаас баруун урд зүгт 17 км-т, Дундговь аймгийн Баянжаргалан сумаас зүүн хойд зүгт 70 км-т/ Ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 10-ны өдрийн 22:15 цагт хүлээн авсан.

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид очиход Дундговь аймгийн Баянжаргалан сумаас Говьсүмбэр аймгийн чиглэлд нүүрс ачиж явсан иргэн А-ын “Норд бенз ZZ4257N3247C1” загварын ачааны автомашины бүхээг шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.