Ковид19-ийн хувилбар тогтоох NGS технологи гэж юу вэ

COVID-19
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:ads/210998544_536057977522945_2700894716632158332_n.jpg

Манай улсад коронавируст халдварын омикрон хувилбарын зөөвөрлөгдсөн 12, дотоодын таван тохиолдол албан ёсоор батлагдаад буй. Ингэхдээ хувилбарын тандалтыг дотооддоо буюу ХӨСҮТ-д суурилуулсан NGS лаборатороор хийж байгаа талаар албаныхан мэдээлсэн. Ингэхдээ хувилбарын тандалтад багадаа 10-14 хоног зарцуулдаг бөгөөд омикрон хувилбарыг илрүүлэх NGS шинжилгээний нэг хүнд ногдох өртөг 1 сая гаруй төгрөг өртөгтэй байдаг учраас дүүрэг, орон нутаг, эмнэлгүүдээс ирсэн эерэг сорьцуудаас түүвэрлэн цөөн тоотой хийдэг болохыг ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан мэдээлсэн. Тэгвэл ХӨСҮТ-өөс NGS технологийн талаар танилцуулга мэдээллийг өглөө.