Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ЭМЯ: 1208 тохиолдол батлагдсаны 36 нь зөөвөрлөгдсөн тохиолдол байна
00

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1208 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 330 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 842 тохиолдол орон нутагт бүртгэгджээ. Харин коронавируст халдварын нас баралт бүртгэгдээгүй байна. Мөн зөөвөрлөгдсөн 36 тохиолдол шинээр батлагджээ.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 1191
-Хүндэвтэр 2669
-Хүнд 590
-Нэн хүнд 33 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 11259 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 4483 иргэн байна. Үүний 386 нь жирэмсэн, 662 хүүхэд байна.



