8 давхрын цонхноос үсрэх гэж байсан иргэнийг эсэн мэнд буулгажээ

Бусад
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:obeg/44.jpg

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн тавдугаар хорооны орон сууцны 16 давхар барилгын наймдугаар давхрын шатны хонгилийн цонхоор нэг хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 13-ны өдрийн 14:16 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 57 настай эрэгтэй Г 8 давхрын цонхоор үсрэх гэж байсныг эсэн мэнд буулгажээ.