Ерөнхий сайд: Мэргэжлийн сайдууд зарим тал дээр жулддаг асуудал байдаг

Улс төр
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин 33 сек
20
legacy:Zasag Oyun-Erdene/SHB_4681.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар БОАЖ-ын сайдаар томилогдоод буй Б.Бат-Эрдэнийг Ерөнхий сайд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "2012-2016 онд МАН давхар дээлний асуудлыг улс төржүүлээд ажил өрнүүлсний дүнд 2016 оны сонгуульд том нөлөө үзүүлсэн. 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдаас бусад дөрвөн гишүүнийг УИХ-аас томилох тухай шийдэлд хүрсэн. Миний ганц хоёроос бусад нь мэргэжлийн сайд нар байгаа. Мэргэжлийн сайдууд салбараа удирдвал урт хугацаандаа амжилтад хүрнэ.

Гэтэл УИХ өөрөө асуудалтай байгаа. УИХ-д сайдууд асуудал таницуулахаар хэргээр унагадаг, шоглодог зүйлсийг зохион байгуулалттай хийж байгаа. Гаднаас сайд томилход ийм л байдаг юм гэдэг зүйлийг гишүүд өөрсдөө хийж байгаа. Ингэснээрээ давхар дээл хэрэгтэй гэдэг зүйлийг гаргаж ирэх санаатай байгаа. Ерөнхий сайдын хувьд та дан дээлтэй хүмүүстэй ажиллахад ямар байна вэ. Давхар дээлтэй гишүүдтэй ажиллавал ямар болох вэ. УИХ-ын шийдвэрээр ажиллана гэсэн хариулт сонсмооргүй байна" гэлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Би ЗГХЭГ-ын даргаар хоёр жил ажилласан. Эхний жилдээ давхар дээлтэй кабинатад ажилласан. Сүүлийн жил нь УИХ-ын дөрвөн гишүүн Засгийн газарт ажиллах эрх зүйн орчинд ажилласан. Тухайн үед ЗГХЭГ-ын ачаалал илэрхий нэмэгдэж байсан. Парламентад асуудлаа авч гарах, нийгэмд ойлгуулах тал дээр гишүүн бус сайд нар жулдаж байгаа асуудал байдаг. Гэхдээ би үүнийг цаг хугацааны асуудал гэж харж байгаа. Үнэхээр сэтгэлтэй, ажлаа хийж байгаа хүмүүсийг би харж байгаа.

Нөгөө талаар тойрог руугаа алга болчихдоггүй давуу тал байна. Томилгоонд нутгархаж харьцдаггүй зэрэг давуу болон сул талтай. Ерөнхий сайдын хувьд Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хэмжээнд л ажиллах ёстой. Цаашдаа сонгодог парламентын засаглал руу явах хэрэгтэй гэдэгтэй би 100 хувь санал нэг байдаг. Гишүүдийн тоогоо ч бодох ёстой, УИХ-ын гишүүн сайд байх асуудал гурав дөрвөөр хязгаарлагддаг асуудал шийдэгдэх ёстой гэж би боддог. Сонгодог парламент руу явах асуудал алхам алхмаар урагшлах ёстой" гэв.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • S
    skyexperienceloan

    Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу (contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.

  • S
    skyexperienceloan

    Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу (contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.