“Дарханы зам засварын ажил III сарын 15 гэхэд эхэлнэ“

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Haltar said/1.jpg

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар холбогдох салбарын сайдууд мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар "Дарханы замын тухайд Монгол Улсын Ерөнхий сайд 2023 он гэхэд 100 хувь дуусгах чиглэлийг өгсөн. Энэ дагуу бүх ажил төлөвлөгөөгөөр явж байна. Гуравдугаар сарын 15 гэхэд ээлжит улиралын зам засварын ажил эхэлнэ" гэлээ.