“Омикрон хувилбарын тархалт өндөр байгаа хэдий ч хөл хорихыг урьтал болгохгүй“

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Amarsaihan/Amarsaikhan.jpg

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Өчигдөр УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс гаргасан зарим зөвлөмж танилцуулсныг шийдвэр гаргасан мэтээр ойлгосон ташаа мэдээлэл гарсан. Омикрон хувилбарын тархалт өндөр байгаа хэдий ч эдийн засгийн салбарын үйл ажиллагааг эрчимтэй явуулах чиглэлээр иргэд, ААН байгууллагуудтай хамтран даван туулах стратегийг хэрэгжүүлж буй учраас хөл хорих аргыг урьтал болгохгүй. Омикроны тархалт өнгөрсөн 7 хоногтой харьцуулахад 4 дахин хурдтай өсөж байна. Бусад улс орнуудад ч ялгаагүй. Тиймээс иргэд олон нийт вакциндаа хамрагдах, халдвар хамгааллын дэглэмээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байна" гэв.