НОБГ: 17 аймгийн 106 суманд шүлхий өвчин бүртгэгдээд байна

Бусад
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 9 сек
20
legacy:9.11/зураг11 - 2022-01-24T115253.856.jpg

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2022.01.24/ боллоо. Энэ үеэр Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням “Өнгөрч буй 14 хоногийн хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 45 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл ослоос зургаан иргэнийг аварч, 2,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажилласан. 2022 он гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 227, аврах ажиллагааны 15, нийт 242 удаагийн дуудлагын дагуу ажилласан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16,9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Түүнчлэн нийслэлийн хэмжээнд анхаарал татсан бас нэг асуудал нь ус мөсний халиа дош үүсэж, голын эрэг дагуу аж төрж буй айл өрхүүдэд хүндрэл учирч эхэлжээ. Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдийн нийт 19 хорооны нутаг дэвсгэрт халиа дош үүсэж, нийслэлийн Геодези усны барилга байгууламжийн газар болон дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, Тохижилт үйлчилгээний хэлтсийнхэн халиа дошоог арилгах ажлыг зохион байгуулжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд л гэхэд 31 ажилтан албан хаагч, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 120 метр далан байгуулан, 220 метр суваг татаж урсцыг чөлөөлж иргэд, аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгийг авран хамгаалсан байна. Улсын хэмжээнд малын өвчлөл буурахгүй байгааг Онцгой байдлын газрын дарга анхаарууллаа. Одоогоор нийт 17 аймгийн 106 суманд шүлхий, нэг аймгийн нэг суманд боом, нэг аймгийн гурван суманд арьс товруутах өвчин бүртгэгдээд байгаа аж. Харин нийслэлийн хэмжээнд малын өвчин бүртгэгдээгүй байна.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • G
    Gift

    Ганцаараа байснаасаа хойш би хуучин хүнтэйгээ салсан маш удаан хугацааны дараа миний баяр баясгалан надад эргэн ирлээ, миний амьдрал өөрчлөгдсөн, миний бүх зүйлийг өөрчилсөн нэг найз маань надад и-мэйл хаяг өгч, энэ бол түүний холбогдсон имэйл хаяг гэж хэлсэн. тэр ижил асуудалтай байсан тул би цахим шуудангаар холбогдлоо, би хариу авсан, тэр бол дрокору гэж дууддаг эрэгтэй хүн, тэр бол хайрын шившлэг Кастер, тэр надад шившлэг хийж, миний хуучин хүү хоёр хоногийн дотор бид эргэн ирэх болно гэж хэлсэн. Хоёр өдөр миний хуучин буцаж ирсэн би болон хуучин бид саяхан гэрлэсэн Мөн та түүнтэй 08119565883 WhatsApp дугаараар холбогдож болно Drokuru@ gmail.com

  • З
    Зочин

    аЙМГИЙН 60-70% нь шүлхий гарчдээ. ЮуТай холбоотоЙ юм бол . Амьжиргааны гол САЛБАР НЬ АЮУЛД ОРЖЭЭ. Үндэсний АЮУЛГҮЙ БАЙДАЛД МАШ НОЦТОЙ АСУУДАЛ ҮҮССЭН Б/НА. Малчид малаа вакцинжуулах дээр хориг байсан юм уу?