Даян аварга Н.Батсуурь тэргүүтэй зарим бөхийг барилдуулахгүй гэжээ

Хоосон
umaahan
Унших: 1 мин
10
legacy:Умаахан зураг/0131/13_site_cwi2dJ8.jpg

Монгол Улсын даян аварга Н.Батсуурь өнөөдөр эхлэх сар шинийн уламжлалт барилдаанд зодоглоно гэдгээ бөхийн холбоонд мэдэгдсэн ч холбоо түүнийг бүртгэх боломжгүй гэжээ

Хариуд нь Н.Батсуурь өөрийн цахим хуудаснаа "Маргааш барилдана. Хууль ёсны дагуу" хэмээн бичсэн байна. Үүнээс үүдэн бөх сонирхогчид Цагаан сарын барилдаан болохгүй байх вий гэх айдастай байна.

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав өчигдөр энэ талаар ярихдаа “Маргаашийн сар шинийн барилдаанд Н.Батсуурь аварга, Р.Пүрэвдагва арслан, Ө.Бат-Орших нар барилдахгүй. Битүүний барилдаан бол бэлгэдлийн барилдаан. Тиймээс допингтой, допингийн шийтгэл буруу, зөв гэдэг нь тусдаа асуудал. Үүн дээр бид бүхэн ойлголцсон. Н.Батсуурь аварга өнөөдөр 11:00 цагийн үед надтай ярьсан. Дараагийн барилдаануудад барилдуулахыг тэргүүлэгчдийн хурлаараа шийдээд өгөөрэй гэх хүсэлтийг тавьсан. Тэргүүлэгчид энэ барилдаанд өнжүүлье гэж шийдсэн” гэжээ.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • А
    ариунаа

    Болж дээ зөв шийдвэр гаргасан байна. Хүний мөс чанар муутай, хүн хайрлаж мэддэггүй өөдгүй амьтан нэг удаа ч гэсэн өнжвөл таарна. нэг аавын хүү ч гэсэн сэтгэл тайван барилдаг. Хүн зоддог, хүн гэмтээдэг, хүн дээрэлхдэг, доромжилдог увайгүй энэ нөхрийг ер нь барилдах эрхийг нь бүрмөсөн хасахад буруудах юмгүй. Олон аавын хүүг янз бүрийн хэлбэрээр дээрэлхэж гэмтээж зодсон доо.хэзээ нэг цагт гор нь гарах байх даа. эс бөгөөс үр удам нь олигтой явахгүй ээ үйлийн үр гэж байдаг л юм даа