Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Трэй Янг 43 оноо авч, Атланта Финиксийн хожлын цувралыг зогсоолоо
00

Атланта Хокс, Финикс Санс багууд улирлын ээлжит учраа таарсан тоглолтоо хийж, 124:115 харьцаагаар Атланта хожлоо. Ингэснээр Санс сүүлийн 11 тоглолтдоо дараалан хожоод байсан хожлын цуврал нь зогсов.
Өнөөдрийн тоглолтод Атлантагаас Трэй Янг 43 оноо 5 дамжуулалт, Жон Коллинс 19 оноо 10 самбар авсан байна. Харин Финиксээс Дэвин Бүүкэр 32 оноо, Крис Пол 18 оноо 12 дамжуулалт өгсөн байна.



