Сар шинийн өдрүүдэд хоёр иргэн гал түймэрт өртөж нас баржээ

Бусад
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:obeg/5ea252ef36624.jpg

Нийслэлийн хэмжээнд 2022 оны нэгдүгээр сарын 31-хоёрдугаар сарын 06-ныг хүртэлх хугацаанд объектын гал түймрийн 44, аврах ажиллагааны 2 буюу нийт 46 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дээрх хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 143 иргэнийг гаргаж, гал түймрийн аюулаас 4,8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажилласан бол гал түймэрт 2 иргэн өртөж нас баржээ.

Нийслэлийн хэмжээнд 02 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар ахуйн 306 гал түймэр, аврах ажиллагааны 21 нийт 327 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18,4%-иар өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.