О.Цэцэнцэнгэл дэлхийн чансааны есдүгээр байрт эрэмбэлэгдлээ

Хоосон
umaahan
Унших: 1 мин
00
legacy:judo/1EDF7706-1634480132-1634480132.jpg

“Парис-2022” Их дуулга тэмцээний дараа Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос эрэгтэй жүдочдын дэлхийн чансааг шинэчлэн гаргалаа.

Тэгвэл +100 кг-д манай тамирчин О.Цэцэнцэнгэл есдүгээр байрт бичигдсэн байна. Харин нэгдүгээр байрт ОХУ-ын тамирчин Тамерлан Башаев бичигджээ. Удаах байруудад Бразилын Сильва Рафаэль, Японы Кагэүра Кокоро нар тус тус бичигдсэн байна. Түүнчлэн манай тамирчин Ө.Дүүрэнбаяр 71, Б.Тэмүүлэн 102-р байрт чансаагаараа эрэмбэлэгджээ.