Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
SOCIAL POP: Б.Жаргалсайхан, Д.Мөнх-Эрдэнэ нарын зодооны дасгалжуулагчид юу зөвлөв
Social popDeegiiУнших: 1 мин
10

Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардах зорилготой "Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлэг өчигдөр болсон. Хэлэлцүүлгийн үеэр БНН-ын дарга Б.Жаргалсайхан, Д.Мөнх-Эрдэнэ нар маргалдсан бичлэг цахим орчинд цацагдаж сошиал хэрэглэгчдийг талцуулаад буй.
Тэдний маргааны бичлэг цацагдсаны дараахан жүжигчин, найруулагч Д.Галбаяр, Б.Жаргалсайханд зөвлөгөө өгч буй бичлэг оруулсан.
Тэгвэл үүний дараагаар жүжигчин С.Болд-Эрдэнэ хариу болгож "Д.Галбаяр буруу зөвлөгөө өглөө ингэх хэрэгтэй" гээд өөр зөвлөгөө өгч буй бичлэгээ оруулжээ.



