Б.Очир-Эрдэнэ хүүд дуучин А.Түмэн-Өлзий таван сая төгрөг хандивлажээ

Social pop
DeegiiУнших: 1 мин
70
legacy:очир-эрлэнэ/273631989_2029535870560071_2678426035982492450_n.jpg

Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардах зорилготой "Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлэг өчигдөр болсон. Хэлэлцүүлэгт ААН эрхлэгчид, иргэд оролцсон. Энэ үеэр Б.Очир-Эрдэнэ гэх дөрвөн настай, үүдэл эсийн хорт хавдраар өвчилсөн хүүгийн аав "Хөгжлийн банк"-наас зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Б.Очир-Эрдэнэ хүүгийн эмчилгээний зардалд 300 сая төгрөг шаардлагатай байгаа аж.

Түүний хүсэлтийн дараагаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хандивт нэгдэж, дуучин А.Түмэн-Өлзий таван сая төгрөг хандивлажээ.

legacy:очир-эрлэнэ/2-5-780x470.jpg

Б.Очир-Эрдэнэ хүүд туслахыг хүсвэл 5032636339/Булган/ данс руу хандив өгөх юм.

Утас: 99185330