ЗГ: Хөгжлийн банкыг татан буулгахгүй, дампууруулахгүй

Хоосон
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:Hugjliin bank.jpg

Засгийн газар өнөөдөр /2022.02.14/ ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан юм. Үүний дараагаар тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

Тэрбээр хөгжлийн банкны асуудалд "Монгол Улсын Засгийн газар Хөгжлийн банкны зээлийг хоёр хувааж үзнэ. Мөн шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Хөгжлийн банкыг татан буулгахгүй, дампууруулахгүй. Засгийн газар хариуцлагагүй зээлдэгчдийн өмнөөс зээлийг төлөхгүй. Цаашид Хөгжлийн банк экспорт, импортыг дэмждэг банк байж олон улсын жишгийн дагуу ажиллах хэрэгтэй.

Хөгжлийн банкыг цаашид илүү том түвшинд зээл гаргадаг, шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд мега төслүүдийг санхүүжүүлдэг, арилжааны банк санхүүжүүлж болох төслүүд рүү ордоггүй, УИХ-аар хөгжлийн төсөл гэж үзсэн төслүүдийг санхүүжүүлдэг банк болгож байж Монгол Улс эдийн засгийн хувьд илүү бэхжинэ" гэлээ.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • У
    УХААНТАЙХАН ШИЙД ГАРГАЖ СУР

    МИНИЙ МОНГОЛ ХӨГЖИХ ҮҮ ГЭЖ ӨӨРӨӨСӨӨ АСУУМААР БАЙНА ХӨГЖИХГҮЙ ГЭЖ ХЭЛХЭЭР БАЙНА ЯАГААД ГЭЭЧ ЭНЭ УЛСЫН БИЗНЕСИЙН ӨНГИЙГ БОЛОН УЛСТӨРД ЛАГ ШАВАР МЭТ СУУСАН ХҮМҮҮС НЬ ТЭГЖ БОДОХГҮЙ БОЛОХХООР АРГАГҮЙ БИЗ ДЭЭ ГЭЖ БОДОГДОЖ БАЙНА. ХХБ НЭ ЭРДЭНЭБИЛЭГ ЭЛБЭГДОРЖ НАР НЬ МОНГОЛ ОРНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРИЙН ӨНГИЙГ ТОДОРХОЙЛОХ ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРИЙГ ЖИЛД 150 САЯ АМ ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ 5 ЖИЛ ДАРААЛАН ХИЙЖ ТӨМРИЙН ҮЙЛДВЭРИЙН ТОМ ЦОГЦОЛБОР БАРИНА ГЭЖ ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРИЙГ МЕНЕЖМЕНТИЙН ХУВЬЧЛАЛЛАР АВСАН ТЭГЭЭД ЮУ ХИЙВ ГЭВЭЛ ТЭР ҮЙЛДВЭРИЙН ХАРЬЯАНД БАЙГАА СЭЛЭНГИЙН НУТАГТ БАЙГАА ТӨМӨРТЭЙН ОРДЫГ ХАМТ АВЧ ДЭЭРХ АМЛААД БАЙСАН ХӨРӨНГӨӨ Ч ОРУУЛААГҮЙ ХАРИН ТЭР ТӨМРИЙН ХҮДРИЙН ОРДЫН БАЯЖМАЛАА ХЯТАД РУУ ТҮҮХИЙгээр нь гаргаж сууна нэг иймэрхүү улсууд энэ орныг удирдаж байхад монгол хөгжих үү үгүй л байхгүй юу үнэхээр харамсаж сууна