ОХУ-ын парламент Украины зүүн мужуудыг тусгаар тогтносон улс болгох В.Путины саналыг хэлэлцэнэ

Дэлхий дахинд
umaahan
Унших: 1 мин
00
legacy:Odontuya gishuun/71c230_putin_windows_xp_x974.jpg

МОСКВА:Оросын хууль тогтоогчид мягмар гарагт Ерөнхийлөгч Владимир Путины гаргасан Украины зүүн мужуудыг тусгаар тогтносон улс болгох саналыг авч хэлэлцэхээр болжээ.

Тодруулбал ОХУ-ын парламентын доод танхим болох Төрийн Дум өчигдөр буюу Даваа гарагт эрх баригч Нэгдсэн Орос нам болон ОХУ-ын Коммунист намаас өргөн мэдүүлсэн, Украины Донбасс дахь Донецк, Луганск гэсэн өөрсдийгөө тунхагласан бүгд найрамдах улсуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тогтоолын төслийг хэлэлцэнэ гэж мэдэгдсэн байна.