ОУОХ: Камила Валиева тэргүүн байрт шалгарсан ч шагнал гардуулахгүй

Дэлхий дахинд
Deegii
Унших: 1 мин
00
legacy:5926/633181d3fd1f2336bebbaee3d59f0d37.png

"Бээжин-2020" Өвлийн олимпын наадмын уран гулгалтын эмэгтэй богино үзүүлбэрийн тэмцээн өчигдөр болж өндөрлөлөө. Уг төрөлд ОХУ-ын Үндэсний олимпын хорооны тамирчин Камила Валиева 82,16 оноо авч тэргүүн байрт шалгарлаа.

Түүний араас ОХУ-ын тамирчин Анна Щербакова 80,20 оноогоор хоёрдугаар байрт шалгарсан бол, гуравдугаар байрт шалгарсан Япон улсын тамирчин Каори Сакамото 79,84 оноо авчээ. Харин дөрөвдүгээр байрт мөн ОХУ-ын тамирчин Александра Трусова 74,60 оноо авч тус тус 2, 3, 4 дүгээр байрт шалгарсан юм.

Камила Валиеваг Спортын арбитрын шүүхээс богино үзүүлбэрт оролцохыг зөвшөөрсөн ч ОУОХ-ноос түүнийг медалийн болзол хангасан тохиолдолд шагнал гардуулахгүй гэж зарлаад байгаа юм.