Уран гулгалтын богино үзүүлбэрийн төрөлд ОХУ-ын тамирчид тэргүүллээ

Дэлхий дахинд
Deegii
Унших: 1 мин
00
legacy:олимп/273460076_1128346484588711_1372476115029767260_n.jpg

"Бээжин-2020" Өвлийн олимпын наадмын уран гулгалтын эмэгтэй богино үзүүлбэрийн тэмцээн өчигдөр болж өндөрлөлөө. Уг төрөлд эхний дөрвөн байрын гуравт нь ОХУ-ын тамирчид шалгарлаа.

ОХУ-ын Үндэсний олимпын хорооны тамирчин Камила Валиева 82,16 оноо авч тэргүүн байрт шалгарлаа. Түүний дараагаар ОХУ-ын тамирчин Анна Щербакова 80,20 оноогоор хоёрдугаар байрт шалгарсан бол, гуравдугаар байрт шалгарсан Япон улсын тамирчин Каори Сакамото 79,84 оноо авчээ. Харин дөрөвдүгээр байрт мөн ОХУ-ын тамирчин Александра Трусова 74,60 оноо авч тус тус 2, 3, 4 дүгээр байрт шалгарсан юм.